Хүн бүрд хүүхэд байхаас нь эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр ажил зохион байгууллаа

“Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, Монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох суурь үндэс болдог.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь үүнтэй нягт уялдаж, Батлан хамгаалах салбараас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахаас гадна иргэд, хүүхэд, залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, үнэ цэнийг ухааруулах, эх орноо хайрлан хамгаалах, эх орон, эх хэл, үндэсний түүх, соёл, уламжлалаараа бахархах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх гүн утга учир бүхий зорилго агуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчдад дархан хилийг хамгаалах ариун үйлсэд ирээдүйдээ өөрсдийн хувь нэмрээ оруулах,эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор дугаар Хилийн Заставын үйл ажиллагаатай танилцуулж,офицер цэргүүдийн хувцас,цол, мэргэжлийнонцлог,тэмдэгтүүд,хоол,унд,зэвсгийн төрлүүд болон хил хамгаалах хууль,дүрмүүдийн тухай ерөнхий ойлголт өгч,хамтран ажиллав.
Заставын удирдлагадаа талархал илэрхийлье!

You May Also Like