ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх зорилгоор Дэлүүн суманд ажиллалаа.
Ажлын хэсгийг Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Т.Нурлан ахалж, Улсын байцаагч Б.Энхбаяр, Т.Индира нарын бүрэлдэхүүнтэйгээр сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ.
Шалгалтын хүрээнд холбогдох баримт бичиг, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, ажилтны аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцаа болон ажлын байрны сонгон шалгаруулалтын зохион байгуулалт зэрэгт үнэлгээ хийсэн байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэл өгч, цаашид хөдөлмөрийн хууль тогтоомжийг чанд мөрдөх, ажилтны эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, мөн сул ажлын байранд иргэдийн өрсөлдөх боломжоор хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

You May Also Like