ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАВ

Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын дарга Х.Бекболатаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаж, цахилгаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хүрээнд сумын 0.4, 6, 10, 35 KВ-ын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээ, дэд станцын хүчин чадал, тоног төхөөрөмжийн ашиглалт, ачааллын өсөлтийн байдалд үнэлгээ хийж, шинэчлэл хийх шаардлагатай хэсгүүдийг тодорхойлов.
Мөн сумын удирдлагуудтай уулзаж, цаашдын хөгжлийн бодлого болон эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээг хангах боломж, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Ажлын хэсэг судалгааны үр дүнд тулгуурлан сумын цахилгаан түгээх сүлжээг үе шаттайгаар шинэчлэх, өргөтгөх, найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж Эрчим хүчний яаманд танилцуулах юм.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like