Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ оны намрын мод тарих аяныг сумын хэмжээнд өрнүүллээ.
Тус ажлын хүрээнд сумын төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож, “Тэрбум мод”-ны хашаа болон Стодиан орчимд нийт 900 ширхэг модны суулгац тарив. Энэхүү ажил нь орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, иргэдийн байгаль орчны ухамсрыг дээшлүүлэх зорилготой юм.
Мод тарих үйлсэд төрийн байгууллагууд хамтран оролцсоноор “Ногоон хөгжил–тогтвортой ирээдүй”-г бүтээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.



