🌸 АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 🌸

Ахмадын баярыг тохиолдуулан Дэлүүн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас ахмадууд нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх зорилгоор цайлган арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Сумын ИТХ-ын дарга Ж. Ербол, Засаг дарга М. Абужалел, Засаг даргын орлогч Б. Сауле, ЗДТГ-ын дарга С. Аманкелд, Ахмадын хорооны дарга Т. Тогтау нар оролцож, ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
✨ Энэхүү арга хэмжээг МАК ХХКомпани ивээн тэтгэж, санхүүжилт гарган дэмжсэн нь ахмадуудын баяр хөөр, инээд дүүрэн өдрийг өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Баярын хүрээнд ширээний теннис, шатрын тэмцээнүүд зохион байгуулагдаж, ахмадууд идэвхтэй оролцож, дурсамжтай нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
🏓 Ширээний теннисний тэмцээний дүн:
Эрэгтэй:
🥇 1-р байр — А. Хобдабай
🥈 2-р байр — Х. Махсут
🥉 3-р байр — М. Зейнол
Эмэгтэй:
🥇 1-р байр — М. Емелхан
🥈 2-р байр — Б. Амангүл
♟ Шатрын тэмцээний дүн:
Эрэгтэй:
🥇 1-р байр — Т. Тохтау
🥈 2-р байр — Т. Манерхан
🥉 3-р байр — Х. Махсут
Эмэгтэй:
🥇 1-р байр — Б. Амангүл
🥈 2-р байр — М. Емелхан
🎉 Ахмадын баярын арга хэмжээ цайлган, халуун дулаан уур амьсгалд, инээд хөөр, хүндлэлээр дүүрэн болж өнгөрлөө.
🙏 Ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхдийнхээ жаргалыг эдлэн удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

You May Also Like