ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ.

Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан өнөөдөр 10:30 цагт эхэллээ.
Хуралдаанаар Дэлүүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаар Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М. Абужалел танилцуулга хийлээ.
Мөн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Дэлүүн сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг авч хэлэлцэж, Дэлүүн сумын Засаг даргын бүтэн жилийн тайланг сонсож хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон 25 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дэлүүн сумын Засаг дарга А. Нурбекийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн явц “хангалттай” гэж дүгнэлээ.

You May Also Like