ЗДТГ-ын бүтэц, зохион байгуулалт

Үйл ажиллагааны чиглэл

МУ-ын Үндсэн хуулийн 61-р зүйлийн 61.4 зааснаар аймаг нийслэл,сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар юм.

Засаг даргын Тамгын газар нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;
  2. Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;
  3. Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
  4. Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
  5. Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  6. Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
  7. Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.

Бүтэц, зохион байгуулалт

 

Захиргааны алба-9,

  1. Засаг дарга-1
  2. Засаг даргын орлогч-1
  3. Тамгын газрын дарга-1
  4. Байгаль орчны хяналтын улсын байцаагч-1
  5. Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн-1
  6. Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн-1
  7. Бичиг хэрэг, архивын эрхлэгч-1
  8. Нярав-1
  9. Жолооч-1
  10. Хэвлэл мэдээлэл, дотоод ажилтан-1

Санхүүгийн алба-3

  1. Санхүүгийн албаны дарга-1
  2. Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн-1
  3. Нягтлан бодогч-1

Хөдөө аж ахуйн тасаг-3

  1. МАА-н төлөвлөлт менежмент малын үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн-1
  2. Хүнс ЖДҮ хоршооны хариуцсан мэргэжилтэн-1
  3. Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1

      Баг-12

Гэрээт ажилтан-4

  1. Үйчлэгч-2
  2. Сахиул – 1
  3. Олон нийтийн цагдаа-2
  4. Гэрээт ажилтан – 3

Босоо удирдлагатай албан хаагчид-7

  1. Татварын Улсын байцаагч-1
  2. Хөдөлмөр эрхлэлт , халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1
  3. Газрын даамал – 1
  4. Нийгмийн даатгалын байцаагч-1
  5. Улсын бүртгэгч-1
  6. Байгаль хамгаалагч-1

You May Also Like