Онцгой комиссын шуурхай хурал болж өнгөрлөө.

Өнөөдөр буюу 2022 оны 02 р дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын өрөөнд онцгой комиссын ээлжит хурал болов.
Онцгой комиссын шуурхай хурлаар 3-р дугаар сарын 9-ний өдөр болох гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах, сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, хувцаслалт зэрэг асуудлыг шийдвэрлэх. 2-р багт шүлхий өвчин байж болзошгүй асуудал бүртгэгдсэнтэй холбоотой хяналтын пост ажиллуулах талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. 2-р багийн Тал нуурын даваа болон зэрлэг хэмээх газарт пост ажиллуулах.

2. Гамшгаас хамгаалах сургалтын бэлтгэл ханган ажиллахыг эрэн хайх аврах бүлгийн дарга А. Асанбект үүрэг болгов.

You May Also Like