ОХУ-ын Онцгой байдлын штабаас Орос, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцаллаа. Ингэснээр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Монгол болон Казахстаны иргэд ОХУ руу нэвтрэх боломжтой болж байна. Хиагт-Алтанбулагийн хилээр зөвхөн ачаа тээвэр нэвтрүүлж байсан. Харин энэ сарын 30-ны өдрөөс эхлэн иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна. Мөн ОХУ-ын иргэд ч Монгол болон Казахстан руу чөлөөтэй нэвтрэх юм.