Тус сумын удирдлагууд болон сургууль, эмнэлгийн төлөөллүүд, мөн ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг сумын бүх багуудад хуваарийн дагуу хурал зохион байгуулж, ард иргэдийн санал бодлыг сонсож, цаашдаа ОНХС болон малын хөлийн татварыг аль болох олон түмэнд хүртээмжтэй, нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлын эрэмбийг гаргаж, ард иргэдэд төрийн үйлчилгээ хэр хүртээмжтэй байгаа талаар санал асуулга авч, 2017онд батлагдан гарсан сум нийтээрээ дагаж мөрдөх журмын зарим заалтыг өөрчилж доорх байдлаар батлан тогтоов. Зусланд гарах хугацаа 6-р сарын 20, хадланд буух хугацаа 8-р сарын 12, намаржаанд буух хугацаа 9-р сарын 1-нд байхаар тогтоов. Сумын төвийн багуудын өрх бүр зуны улиралд 40 бог, 5 үхрээс хэтрүүлэхгүй малтай зусахыг уриалж байна. Сумын төвийн бэлчээрийн даац хэтрэлт, талхлалттай холбоотой иргэн бүр ухамсартай хандаж зуны цагт малаа хөдөө гаргая! Нийтээрээ дагаж мөрдөх журмыг зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.