10 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын засаг даргын баталсан БИНХурал зохион байгуулах хууваарийн дагуу Засаг дарга Б.Серикболаар ахлуулсан ажлын хэсэг 4,11,5,6 дугаар багуудын, Орлогч У. Аялбекээр ахлуулсан ажлын хэсэг 3,7,8 дугаар багуудын, ЗДТГазрын дарга С. Аманкелдээр ахлуулсан ажлын хэсэг 1,2,10 дугаар багуудын нийтийн хуралд оролцож иргэдэд дараах мэдээллүүдийг хүргэж ажиллалаа. Үүнд:
1. 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Сумын засаг даргын 2020-2024оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
2. Сумын Онцгой комиссын шийдвэр, тараасан өвс, тэжээлийн мэдээлэл
3.Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гарсан ахиц, цаашдаа сайжруулах ажлуудын талаар
4.2025онд ОНХСангийн хөрөнгө оруулалтын эрэмбийн нэгтгэл
5. Хөрөнгө оруулалтын хэрэгжилт
6.Зусланд гарах хугацаа, хадлангийн манаачийн асуудал
7. Эцэг малын хуваарилалт
8.Сонгуулийн тухай хуулийн талаар сумын сонгуулийн хорооны гишүүд мэдээлэл өгч ажиллав. Хурлын үеэр ард иргэдээс гарсан санал, хүсэлтийг сонсож, хариулж ажиллав.

You May Also Like