100-аас дээш насалж байгаа ахмадуудад жил бүр олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дэлүүн сумын 7-р багийн өндөр настан Есенбек овогтой Нургайша хүртлээ. Уг шагналыг Дэлүүн сумын ИТХ-ын дарга М. Абужалел болон Засаг даргын орлогч Б. Серикбол нар гардуулав.