2025 оны 01-р сарын 29-ний өдрийн А/15 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ААНэгж худалдаа эрхлэгчдэд хяналт, шалгалт хийж үйлдвэрлэсэн хугацаа хэтэрсэн болон чанар алдсан, хүнс бүтээгдэхүүнийг хурааж ажиллав. Мөн хог хаягдлын үйлчилгээний хураамж, дэлгүүрүүдийн орчны бохирдлыг цэвэрлэхэд гаргасан зардлыг төвлөрүүлж, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
сумын ЗДТГазраас төлбөр хураамжийг төвлөрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.











