2022 оны 04 дүгээр сарын 13,14-ний өдөр аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, 10 багийн Засаг дарга,ХСТХГазрын дарга нартай хамт оролцож, 2021 оны ажлыг дүгнүүүлэн ажиллав. 2021 оны ажлын үзүүлэлтээр манай сум энэ жил 5 дугаар байр эзэлж, тусгай байр эзлэв. Дэлүүн сымын нийт төрийн албан хаагч, хөдөлмөрч ард иргэдэд баяласнаа илэрхийлье. Монгол улсын засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд сумын Засаг дарга “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэн” гэж заасны дагуу сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Цаашид сум орон ну гаа хөгжүүлж, гэрээнд тусгагдсан ажлуудыг хөдөлмөрч Дэлүүн сумын ард иргэдтэй хамт хэрэгжүүлж ажжиллах болно.

- April 18, 2022
- Мэдээ, мэдээлэл, Өмнөх оны төсөв
Share :
Next article
Сумын засаг дарга А.Нурбек,ЗДТГазрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч С.Аманкелд нар аймагт томилолтоор ажиллав. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 7 хоног аймагт дараах ажлуудаар ажиллаж байна. Үүнд: 1. 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуульд ЗДТГазрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч С.Аманкелд, орлогч дарга Б. Серикбол, Эрэн хайх, аврах бүлгийн дарга А.Асанбек нарын хамт оролцов, уг сургалт нь 04 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах команд штаб-ын сургууль гурван үе шаттайгаар зохин байгуулагдлаа. Сургуулийг зохион байгуулагчдын зүгээс өгсөн цагийн байдлуудыг тухай бүр хийж, илтгэж мөн сорилын шалгалтын амжилттай өгч ажлаа дүгнүүлэв. 2. 04 дүгээр сарын 12-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт Засаг даргын орлогч даргын хамт оролцсон. 3. 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон 10 багийн Засаг дарга нартай хамт оролцож байгаа ба аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээг байгуулав. 4.04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймагт зохион байгуулах “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга,ХСТХГазрын дага болон байгааль хамгаалагч болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамт оролцов.

You May Also Like

- October 2, 2023,
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

- September 25, 2023,
ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
- September 20, 2023,
ЗАВХАН АЙМГИЙН УРГАМАЛ СУМЫН ЗДТГАЗРЫН ХАМТ ОЛОН БИДНИЙ
- September 15, 2023,
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- September 13, 2023,