2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ, БАГУУДАД ХИЙГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРЭМБИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Сумын Засаг даргын Тамгын газраас Орон нутгийн хөгжлийн сан болон Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ЗДТГ-ын дарга С.Аманкелд, Санхүү албаны дарга А.Семейхан, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Р.Архалых, мөн 12 дугаар багийн дарга нар оролцож, иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойллоо.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like