Аймгийн Засаг даргын захирамжийн 2021 оны бүтэн жилийн биелэлт

2021.12.31                                                                                                                                         Хөх толгой

Эрх зүйн актын нэр, огноо, дугаар, заалт Хэрэгжилтийн явц Бие-лэлт
1 2020.03.10

Дугаар=А/148

Коранавирусын халдвараас урьдчилан сэрийлэх арга хэмжээ эрчимжүүлэх тухай

Сумын Засаг даргын захирамжаар сумаас Өлгий, Ховд аймагуудад гарах чиглэл болон сумаас баг хооронд орох, гарах замд байнгын эргүүл гаргаж хөдөлгөөнийг зохицуулж байсан болно. Сумын засаг даргын захирамжаар гарсан эргүүлийн бүрэлдэхүүнд цагдаа, аврах бүлэг, ЗДТГ-ын албан хаагчидын бүрэлдэхүүнтэй ажиллаж хорио цээрийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн болно. Хорио цээрийн хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй ба үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчид үүргээ сайн гүйцэтгэсэн болно.

100%
2 2020.09.25

Дугаар=749

Хоггүй цэвэр Баян-өлгий аян зохион байгуулах тухай

Сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлуудыг цэвэрлэхэд нэгдсэн субботник зарлаж хийлгэв. Үүнд ЗДТГ-аас хогийн машин гарган хогийг нэгдсэн хогийн цэгт ачиж буулгав.

– Аймгаас ирэх Бэлийн давааг 10-р багийн Засаг даргад, Зөлхний давааг 4-р багийн Засаг даргад үүрэг өгч хогийг ачиж зайлуулав.

– Сумын нэгдсэн хогийн цэгийг цэвэрлэн зарим газарт байгаа хог зэмийг дарж булуулах ажил зохион байгуулсан.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс эзэнгүй хогыг устгахад 5,0 сая,хогын отвалыг дахин засахад 10,0 сая төгрөг зарцуулсан болно.

– Хог хаягдлыг багасгах, орчноо цэвэр байлгах талаар сургалт семинар зохион байгуулж сумын дотор   5 газарт камера байрлуулан ажилласан болно.

100%
3 2021.01.06.
Дугаар А/01
Коранавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай.

-Сумын хэмжээнд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх,хамгаалах зорилгоор хүүхдийн цэцэрлэг,дотуур байрны барилгуудад нүүлгэн шилжүүлэх эмнэлгийн болон тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар бэлтгэв.

-Сумын хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн тодотгож,хүн хүч,тэхник хэрэгслийг үүрэг гүйцэтгэгч бүрт оногдуулан гүйцэтгэх үүргийг нь шинэчлэв.

-Сумын эрүүл мэндийн төвийн нийт албан хаагчдыг өвчин гарсан үед гүйцэтгэх үүргийг нь хувиарлан томилгоожуулан,хариуцлагатай үүргээ гүйцэтгэхийг үүрэг болгов.

-Бүх албан байгуулага,үйлчилгээний цэгүүд болон зар сурталчилгааны самбаруудад мэдээлэл,ухуулга хуудас байршуулан иргэдэд байнга ухуулан сурталчлах үйл ажиллагааг тасралтгүй хийж байна.

-Бүх байгуулага,аж ахуйн нэгжүүдийн нэвтрэх хэсэгт  QR код байршуулан ажиллаж байна.

100%
4 2021.01.08.
Дугаар А/06.Түр журам батлах тухай.

-Хот хооронд болон,аймаг сум хооронд ачаа,бараа  зөөдөг тээврийн хэрэгслийн ачаа барааг хүлээн авах,буулгах үед эрсдлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм барьж ирсэн ачаа барааг мэргэжлийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг угтан авч хяналтан доор ачааг буулган машин техникт  халдваргүйжүүлт хийж гаргаж байна.

 

100%
5 2021.01.22.
Дугаар А/26
Түр журам батлах тухай
-Дээрхи захирамжийн холбогдох заалтуудыг өдөр тутмын үйл ажиллагаанд байнга хэрэглэж байгаа ба уг журамд заасан заалт бүрийг холбогдох албан тушаалтангуудад хариуцуулан гүйцэтгэлд нь байнгын хяналт тавьж ажиллаж байгаа ба сумын эрүүл мэндийн төв болон цагдаагийн хэсэг Баянэнгэрийн постод хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан болно.

100%
6 2021.02.08.
Дугаар А/72.
Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай.

-Цагаан сарын  баярыг сумын хэмжээнд тэмдэглээгүй болно.

-Орох гарах хөдалгаанийг түр хаасантай холбогдуулж сумаас аймаг руу гарах замд эргүүл томилон ажиллуулав.

 

100%
7 2021.03.04.
Дугаар=А/170.
Зохион байгуулалтын арга хэмжээний тухай.

-Сумын хэмжээнд хурим найр хийхийг хориглож бөөгнөрөл үүсгэхгүй байх,сүм хийдэд нэгдсэн журмаар мөргөл хийхийг зогсоож,соёл урлагийн арга хэмжээ,уралдаан тэмцээн зохион байгуулаагүй болно.

 

100%
8 2021.03.17.
Дугаар=А/189
Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай

-Коранавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хэмжээнд Наурызын баярыг нийтээр тэмдэглээгүй бөгөөд,соёл урлагийн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй болно.

 

100%
9 2021.03.29
Дугаар= А/244
Зохион байгуулалтын арга хэмжээний тухай

-Сумын хэмжээнд олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилүүлэн мөрдлөгө болгон ажиллаж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг хойшлуулж тухайн үед иргэдэд мэдэгдсан болно.

-Сумын хэрэгцээт хүнс,шатахуун,өвс,түлээ түлшийг аж ахуйн нэгжүүдийн захиалгаар тасралтгүй хангахад шаарлагатай бичиг баримтыг нь бүрдүүлэн өгч иргэдийн хэрэгцээг тасралтгүй хангаж өгч байв.

 

100%
10 2021.04.05
Дугаар=А/362
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай.

-Аймаг сум хоорондох авта замд хяналтын цэг гаргаж авто машины орох гарах хөдөлгөөнд хчналт тавьж ажиллав.

-Орон нутгийн төсөвт албан байгууллагууд хэвийн горимоор ажиллаж үүргээ гүйцэтгэсэн болно.

 

 

 

 

100%
11 2021.05.14.
Дугаар= А/467 Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай.

-Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийт иргэдэд багийн засаг дарга,байгууллагын дарга эрхлэгч нараар дамжуулан зар хүргэж вакцинд  нийт иргэдийг хамруулман болно.

 

100%
12 2021.05.30.
Дугаар=А/494
Иргэдийн дунд хийх эрүүл мэндийн тандалт судалгааг эрчимжүүлэх тухай

-Сумаас аймаг руу гарах болон орох хөдөлгөөнийг 48 цагийн хугацаагаар хааж, аймгаас сум орох болон гарах наг цэгт цагдаагийн хэсэг болон аврах бүлгийн бүрэлдэхүүнтэйгээр эргүүл ажиллуулж орох болон гарах хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан болно.

 

100%
13 2021.06.03

Дугаар=А/507

 

Санал авах өдөр үйл ажиллагааг түр хориглох тухай

Аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зориолгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан 6 дугаар сарын 08,09,10-ны өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх, хуралдах, олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах гадаа болон талбайд үйл ажиллагаа явуулахгүй байх талаар хэсгийн цагдаа Хууль, эрх зүйн мэргэжилтэн нар ард иргэдэд сануулан 3 өдрийн турш худалдаа наймаа эрхлэхгүй байх талаар арга хэмжээ авч ажилласан.

100%
14 2021.07.09

Дугаар=А/606

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд  авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газар,гуанз зэрэг газруудтай хариуцлагын гэрээ хийж биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллаж байв.Шинээр гэр бүл болсон иргэдийн ар гэрт нь тухайн үеийн нөхцөл байдлыг танилцуулан хурим найр хийлгүүлээгүй захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав.гэрийн ажиглалтанд байгаа иргждтэй байнгын харилцаатай байж,гэрээс гарах хөдөлгөөнийг тогтмол хяналтанд авч ажиллав.Дээрхи хугацаанд иргадээс ямар нэгэн зөрчил гараагүй болно.

100%
15 2021.07.30

Дугаар=А/635

 

Өвилжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө баталж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжих, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, төрийн холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу отроор өвөлжүүлж, хаваржуулах, ажил хийгдэж байна.

Хадлан авах боломжтой талбайг малчид, мал бүхий иргэдэд эзэмшүүлж ирсэн бөгөөд малчид өөрийн хүч хөрөнгөөр өвс, тэжээл бэлтгэх ажлыг жил бүр нэмэгдүүлж байна. 2021 онд сумын хэмжээнд 2900 тн хадлан тэжээл, 560 тн гар тэжээл, 500 тн хужир шүү, ОНХСангийн хөрөнгөөр 25тн өвс бэлтгэж, тэжээл бэлтгэх төлөвлөгөөг 90.2% хэрэгжүүлэв. Өнөөдрийн байдлаар мал бүхий иргэд өөрийн гэсэн хадлангийн талбайтай болсон.

2021 онд малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд 350 толгой хээлтүүлэгч малыг үржилд зориулан бойжуулсан ба 2000 толгой бог малд ангилалт хийгдлээ.

Булган сумаас отроор ирсэн малчин иргэдтэй захиргааны байгууллага болон хүн, мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагын тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанартай зохион байгуулж, 8-р сард булган сумаас шүлхий өвчин гарахдаа сумын хэмжээнд 8 цэгт байнгын пост, нэг хөдөлгөөнт эргүүл гаргаж,  мал эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдал, шуурхай удирдлагаар хангаж ажиллав.

100%
16 2021.08.25

Дугаар: А/694

 

Зохион байгуулалтын арга хэмжээний тухай

Сумын Засаг даргын 2021 оны А/86 дугаар захирамжаар шүлхий өвчин гарсан 6,7,12,3,9 дүгээр багуудад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  хорио цээрийн дэглэм тогтоож, сум дотор мал болон малын гаралтай түүхий эдийг гадагш гаргахыг хориглож, өвчний халдварыг эрүүл бүст орших баг, сумдад тархахаас сэргийлэх зорилгоор долоон чиглэлд байнгын эргүүл пост гаргаж ажиллуулав. Иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож зайлшгүй зорчих иргэд, тээврийн хэрэгсэлд аритгал халдваргүйжүүлэлт хийлгэж байв. Дээрхи хугацаанд шүүлхий өвчнээс урьдчилан сэргийлэх вакцинд үхэр 31117, хонь 127469, ямаа 148597, бүгд 307183 толгой малыг хамруулав. Дээрхи хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй болно.

100%
17 2021.09.01

Дугаар: А/718

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан сумын засаг даргын 2021 оны А/87 тоот захирамжаар 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн тодорхой бус хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож,овчин гарсан бүсээс мал,малын гаралтай түүхий эд гаргахгүй байх,хөрш зэргэлдээ орших сумуудад албан бичгээр өвчин гарсан талаар мэдэгдэж хориотой бүс руу зорчигч явуулахгүй байх, хил орчим байгаа айл өрхүүдэд малаа байнгын хариулгатай байлгах, урьд гарч байсан хяналтын постуудын хяналтыг улам чангатгах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн болно.

100%
18 2021.04.05. Дугаар А/312             Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжх тухай.

 

Аймагт коронавируст халдварын зөөвөрлөгдсэн тохиолдол бүртггэгдсэн тул Сумын засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар сумын хэмжээнд мөн өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн 48 цагаар сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож,аймаг, сум хоорондын авто замуудад хянальын цэг ажиллуулан, хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байруудад хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон болно. Хязгаарлалтын үед хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын үйл ажиллагааг мөн адил 48 цагаар зогсоох арга хэмжээ авч ажилласан болно.

100%
19 2021.02.16. А/90.                         Цагийн хязгаар тогтоох тухай.

Аймгийн засаг даргын захирамжинд заасан хугацааг баримтлан архи,согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг баримтлан ажилласан ба дээрхи хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй болно.

 

100%

You May Also Like