“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАВАР МОД ТАРИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДЛАА

 

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг буруулах, ой усны  нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор  уг хөдөлгөөнийг орон даяар явуулж байгаа билээ. Уг үйл ажиллагаанд манай сум 2022 оны 05-р сарын 10-ны өдрөөс эхлэн нэгдэж мод тарьж эхэлсэн.

Өнгөрсөн жилийн байдлаар хавар, намрын тариалалтаар нийт 8450 ш мод тарьж ургуулсан байна. Тус  сум мод тарилтаар аймагт тэргүүлж байгаа сумуудын тоонд орж байна. Өнгөрсөн жил сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр татсан торон хашааг өргөжүүлэн 8 га хүртэл томсгож хавар 3000 ш суулгац ,намар 2000 ш суулгац  тарихаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар торон хашаанд Сумын ИТХ,ЗДТГ, Соёлын төв, 1,2-р цэцэрлэг, Эрэн хайх, аврах бүлэг, Хөх сэрх нурууны захиргаа, 1-р ЕБСургуулийн багш сурагчид идэвхитэй оролцож 700 ш модны суулгацыг тарьсан. Одоо 2300 ш модны тарьц суулгац бэлэн байна. Сумын ЗДТГ нь сумын газар нутгийн 70% нь цөлжилтэнд өртөж байгаа өнөө үед мод тарьж цөлжилтийг сааруулах зорилготой ажиллаж байна.

Иймд 2023 оны 05-сарын-22 ны өдөр Сумын иргэн бүр үүргээ ухамсарлаж торон хашаанд мод тарихыг уриалж байна. Таны тарьсан нэг мод, таны ирээдүй, сумынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13.00 цагт та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

 

 

 

You May Also Like