Мэдээ, мэдээлэл

2022 оны 10-р сарын 18-ний өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын мод суулгах ажиллагаанд тус сумын Засаг болон төрийн албан хаагчид оролцлоо. Монголын уулын ой ХХК-ийн сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээний дагуу 1000 ширхэг “шинэс” модны суулгац үнэгүй өгч, Монгол уулын ой XXK-ны захирал С. Баярбаатар, тус ХХК-ийн ерөнхий инженер Л. Уранчимэг суулгацыг яаж тарих талаар арга зүйн зөвлөгөө өглөө. 2022 онд сумын хэмжээнд 10000 ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байсан бөгөөд хаврын тариалалтаар 6500, намрын тариалалтаар 3200 ширхэг модны суулгац тарьсан ба үүний 1000ш нь шинэс, 2200ш нь бургац, улиас юм. Мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй