Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл

Дэлүүн сумыг бүс нутгийн тэргүүлэх сум болгон хөгжүүлэхийн төлөө иргэддээ чанартай төрийн үйлчилгээ хүргэж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэн, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд манлайлан ажиллана.”

Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго: Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөн буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхтэй, санаачилгатай, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.

Сумын Засаг даргын Тамгын газар нь 2024-2028 онд дараах үр дүнд хүрэх зорилт тавьж  байна.

Стратегийн зорилт-1

Нутгийн удирдлагын чадавхыг сайжруулах

Стратегийн зорилт-2

Эдийн засгийн хөгжлийг дэмжих

Стратегийн зорилт-3

Нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах

Стратегийн зорилт-4

Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах

 

“Дэлүүн сум – бүс нутгийн хөгжлийг түүчээлж, дэд бүтэц, эдийн засгийн өсөлт, инновацыг дэмжсэн, байгальд ээлтэй, иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, тогтвортой хөгжсөн сум болно.”