ОРЧЛОН- ОРД ХХ Компанитай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулахад хэд хэдэн ажлыг гэрээнд тусгасаны дагуу “Сумын төвийн хогийн цэгийн хогийг иж бүрэн цэвэрлэж, отвол байгуулах” ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
Өнөөдөр тус компанийн удирдлага болон инженерүүд ирж ажлын тоо хэмжээ, зураг төсөвтэй танилцаж тун удахгүй ажлыг эхлүүлэхээ илэрхийлэв.
Ташрамд дурдахад энэ жил байгаль хамгаалах сангаас 17.0сая төгрөгөөр 8га газрыг цэвэрлэсэн бол тус компанийн зүгээс 35га газрын хогийг мэргэжлийн инженерийн хяналтан доор хогийг цэвэрлэж, отвал байгуулах, шуудуу татах ажлыг гүйцэтгэнэ.
Засаг даргын Тамгын газраас ОРЧЛОН – ОРД ХХКомпанитай байгуулсан 2025 онд хамтран ажиллах гэрээний эхний ажил нь ийнхүү хэрэгжих болсныг та бүхэнд дуулгаж байна. Хогийн цэгт сүүлийн жилүүдэд бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хуваарилж, гүйцэтгүүлсэн боловч дорвитой шийдэлд хүрэхгүй басан. Орчлон Орд ХХКомпани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2025 онд 3-4 бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцон ажиллаж байна.
Хоггүй орчноо хамтдаа бүтээцгээе!!
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР







