Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын түүхэн замнал

1938 оны 5-р сарын 28 өдөр Монгол улсын бага хурлын чуулганаас 50-р тогтоол гарсан. 1938 оны 8 дугаар сарын 17  өдөр сумын намын нөхөд, залуучууд, хөдөлмөрчдийн нэгдсэн хурал болж  сум байгуулах комисс байгуулагдсан. Комисс богино хугацаанд бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгсэн байна. Сумын хөдөлмөрчдийн анхны хурал 8 дугаар сарын 25 өдөр болж дөрвөн багаас 29 гүшүүн оролцсон. Дэлүүн сумыг “Көктөбе” гэдэг газарт барихаар болж, сумын Засаг даргыг сонгосон байна. Сумын Засаг даргын бүрэлдэхүүнд: Засаг дарга, нарийн бичиг, мөн 5 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл багтсан байна. тухайн үед сумын Засаг даргаар Ш. Ногай, нарийн бичгээр Х. Тахыр сонгогдож ажилласан байна. Сум анх байгуулагдахаад 4 баг, 500 өрх, 20 мянган толгой малтай байжээ.

Сумын үе үеийн ЗДТГ-ын дарга буюу нарийн бичгийн дарга нар: Х. Тахыр, Ш. Тынымхан, Базай, Б. Зейнел, Шугайып, Ү, Хинаят, Ү. Мамбар, А. Орынбай, Х. Арыххара, Б. Танхай, А. Абилтай 1950-1959, Ж. Хапыш 1959-1974, Ж. Асхар 1974-1992, Б. Семсерхан 1992-2002, А. Ахылбек 2002-2012, Б. Досан 2012-2014, Х. Нурбат 2014-2016,  А. Мусахан 2017-2021, С.Аманкелди 2022 оноос  ажиллаж байна.

Засаг даргын тамгын газраас сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тогтоол шийдвэрийн биелэлт, хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод байдал, хөрөнгө оруулалтын хэрэгжилт түүний зарцуулалт, Авлигаас ангид сум, өдөр бүрийн үйл ажиллагааны ажлыг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг санаачилгатай хэрэгжүүлж 2023 оны ажлын үзүүлэлтээр аймагтаа Тэргүүний сумаар шалгарч, Улсын Тэргүүний сум шалгаруулах комисст материалаа хүргүүлэн ажиллаж байна.

  Одоо тус сум нь 12 багтай  ЗДТГазар нь дэргэдэх алба 7, багийн Засаг дарга 12, гэрээт ажилтан 3, ЗДТГазарт 17 нийтдээ 44 хүн ажиллан амьдарч байна.

You May Also Like