Дэлүүн сумын 1-р бүрэн бүрэн дунд сургуулийн товч түүх

Шилэн дансны холбоос: https://shilendans.gov.mn/organization/30247


ТАНИЛЦУУЛГА


Дэлүүн бүрэн дунд сургууль нь анх 1938 онд Дэлүүн сумын Көктөбе гэдэг газарт үүсгэн байгуулагдсан. Анхны захирал нь, үүсгэн байгуулагч нь Жил багийн Гагаа гэдэг хүн байв. Сар ажилласны дараа Гагаа өөр газар шилжин ажиллах болсноор захирлын ажлыг тус оны 9-р сараас Советийн Шолтай гэдэг багш авсан байна.

Анхны багшаар Маликийн Хашхынбай ажилласан болно. 6 эсгий гэрт, багш,4 аж ахуйн ажилтан 40 сурагчтайгаар ажлын гараагаа эхэлжээ. 30 сурагч дотуур байранд байрлагдав. Эдгээр сурагчид нь одоогийн Толбо,Дэлүүн ,Булган сумын, тэр үеийн хэллэгээр Хошах сум /Дэлүүн/, Жантекей сум /Толбо/, Базархул сумуудын /Булган , Хужирт/ хүүхдүүд хамран суралцдаг байлаа.

1939-1940 оны хичээлийн жилд сургууль зориулалтын 2 шавран байшинтай болж ,эсгий гэрийн тоо 12 хүрч өргөжив. Сургуульд 125 сурагч хамрагдаж,багш ажиллагсад 8 болов. Казахстанаас/орос улсаас/ Кайыркелдин Айдарбек гэсэн багш ирээд латин үсэг зааж эхэлсэн. 1939 он хүртэл араб үсэг зааж байснаа, 1940 оноос латин үсэгт шилжиж, 1941 оноос кирил үсгээр хичээл зааж эхэлсэн түүхтэй. 1952 оноос 7 жилийн сургууль, 1966 оноо 8 жилийн, 1980 оноос 10 жилийн , 2010 оноос 11 жилийн, 2014 оноос 12 жилийн сургалт явуулдаг сургууль болж өсөн хөгжиж байв.

1984 онд Абикейн Зардыхан захирлын үед Улсын тэргүүний сургуулиар шалгарч байлаа. Тус онуудад сургуульд 1720 хүүхэд суралцаж, 700 сурагч дотуур байранд амьдарч байлаа. Энэ манай сургуулийн хүүхдийн цугларалтын оргил цэг байлаа. /Одоо 1400 сурагч сургуульд суралцаж, 500 хүүхэд дотуур байрэнд амьдарч байна./

1998 онд Монгол улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор Дэлүүн бүрэн дунд сургуулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Шымшырийн Ногайн нэрэмжит болгох шийдвэр гарч “Ш.Ногайн нэмэмжит улсын тэргээний Дэлүүн бүрэн дунд сургууль” болов.

Дэлүүн БДС нь түүхт 50 , 60 , 70,80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. 80 жилийн хугацаанд 20 захирал ажилласан түүхтэй

1. Ж.Гагаа /1938.08.19-1938.09.01/

2. С.Шолтай /938.09.01-1941.09.01/

3. Ж.Рүстем /1941.09.01-1942.08.25/

4. Бажай /1942.08.25-1943.08.20/

5. Х.Хурманбай /1943.08.25-1951.08.20/

6. А.Шайзада / 1951.08.25-1952.09.01/

7.Рыстан /1952.09.01-1954.08.20 /

8. Б.Кабди /1954.08.20-1958.09.01 /

9. Авдикарим /1958.09.01-1959.09.01 /

10. Б.Хусайын /1959.09.01-1962.09.01 /

11. М.Хаман /1962.09.01-1964.09.01 /

12. Д.Бухабай /1964.09.01-1966.08.20 /

13. Б.Кабди /1966.08.20-1972.08.20 /

14. С.Тогтаухан /1972.08.20-1975.08.01 /

15. Р.Маней /1975.08.01-1979.07.15 /

16. А.Зардыхан /1979.07.15-1990.05.15 /

17. Б.Жанимхан /1990.05.15-1994.09.18 /

18. Х.Хадаан /1994.09.18 – 2012.08.20 /

19. Х.Хозыкей /2012.10.01-2016.10.15 /

20. Х.Ертай – 2016.10.15-наас

You May Also Like