Баян- Өлгий аймгийн Дэлүүн сумын Соёлын төвийн танилцуулга

Шилэн дансны холбоос: https://shilendans.gov.mn/organization/16988


ТАНИЛЦУУЛГА


Баян- Өлгий аймгийн Дэлүүн сумын Соёлын төв нь анх 1944-1974 онд Улаанбулан нэртэй байгуулагдаж энэ үеэс Сумын Соёлын төвийн суурь тавигджээ.

1974 оноос  “Октябрь -39” нэгдлийн хөрөнгөөр тус нэгдлийн харьяа клубын барилга баригдаж Улаан булан маань   “ Сумын клуб” нэртэй болсон юм.

Мөн үеэс автоклуб ажиллуулан хөдөөгийн малчид болон сумын хөдөлмөрчдөд концерт, явууллын кино үйлчилгээ гаргаж, номын сан ажиллуулан орон тооны уран сайханчдын  “ Саралахаз” хамтлагийг байгуулан тогтмол үйлчилгээ явуулж байсан.

          1996 оноос тус клуб нь албан ёсны Соёлын төв нэртэй болон өргөжиж эрхлэгчээр нь П.Тиленгит, номын санчаар У.Айнагүл нар ажиллав.

            Тус Соёлын төв нь 2007 оны 10-р сарын 01- ээс бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

             Өнгөрсөн  80 гаруй жилийн хугацаанд тухай байгууллагын эрхлэгчээр:  Халым, Х. Бүргэдбай, З. Хами, Х. Бахыт, Ш. Хуат, Х. Кенжебай / 1991-1993 онд /,П. Тиленгит   /1993-1996 онд /, М. Зардыхан / 1996- 1999 онд /, У. Айнагуль /2002 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.

Кино механикаар:    Батсуурь, Ахыт, Нугызай, Т. Доман, Н. Жекей, Шагдайхан Номын санчаар: Т. Шана, Б. Асия, М.Зейнеп,  Х.Ансаган, Күлиза, А.Күлимхан, Х.Оразхан, С.Калима, А.Мейрамгүл / 1990-1992 онд /, С.Күлаш  /1992-1996 онд /, У. Айнагүл  / 1996-2002 онд/, Х. Сахымжамал / 2002-2010 онд / Б. Хуанышхан /2010 оноос өнөөг хүртэл/ тус тус ажиллаж сумын иргэдэд урлаг соёлоор үйлчилж өнөө цагийг хүрсэн байна.

Өдгөө  Соёлын төв 7 хүний  бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.   Эрхлэгчээр У.Айнагүл, Хөгжмийн багшаар Ы.Аялбек, Бүжгийн багшаар С.Амангүл, Номын санчаар Б.Хуанышхан, үйлчлэгчээр Р.Гүлмайра, Галчаар   З.Нурбек, Б.Байханат ажиллаж байна.

 

 

 

 

 

 

You May Also Like