Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа

Шилэн дансны холбоос: https://shilendans.gov.mn/org/1778


ХОЛБОО БАРИХ


70426669, 99418109, 99230207, khukhserkh@mpa.gov.mn, Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум, Хөх толгой баг


ТАНИЛЦУУЛГА


Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Хөх Сэрхийн нуруу нь Монгол улсын ууган ДЦГ-ын нэг болохын хувьд төр засгаас зориуд анхааран үзэж 2002 онд төр засгийн шийдвэрээр Хамгаалалтын захиргааг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд байгуулсан.

Хамгаалалтын захиргаа нь Чигэртэйн голын ай савын БЦГ-ын хамгаалалтын асуудлыг хариуцан ажилладаг.

Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг хамгаалах, түүнтэй салшгүй харилцан шүтэлцээтэй биологийн төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тухайн бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг хамгаалахад онцгой үүрэг бүхий Чигэртэйн голын ай савын БЦГ-ыг 2012 оны УИХ-ын 57 дугаар тогтоолоор байгуулсан. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэй голын эх нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг тэжээн тэтгэж байдаг Ховд, Буянт голуудын цутгал олон голуудын эх болсон экологийн онцгой ач холбогдолтой газар бөгөөд нийтдээ 178,367.3 га талбайг хамардаг.

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Х.Сандигүл, ахлах мэргэжилтэн Н.Елик, мэргэжилтэн Д.Асылбек, мэргэжилтэн С.Жарденбек нягтлан бодогч Х.Елеусиз, дотоод ажилтан Т.Хуаныш, байгаль хамгаалагч М.Нурлан, Т.Саулетхан, М.Манарбек, А.Ахманат Б.Айнур А.Рыскелди жолооч Х.Мельс, ажилтан Б.Айжан, Т.Аймерей нар ажиллаж байна.

Хамгаалалтын захиргааны эрхэм зорилго: Чигэртэйн голын ай савыг нутгийн иргэдийн оролцоотойгоор цэнгэг усны эх үүсвэр, биологийн олон янз байдал нь хадгалан хамгаалагдсан, экологийн өндөр ач холбогдол бүхий нутаг хэвээр байж, нутгийн иргэдэд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжсөн загвар бүс нутаг болгон хөгжүүлэхэд оршино.

You May Also Like