ДЭЛҮҮН СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ

“Монгол мал үндэсний хөтөлбөр” УИХ-ын 2010.05.20-ны өдрийн 23 дугаар тогтоол, хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2010.09.01-ний өдрийн 222 дугаар тогтоолоор тус тус батлагдсан.

 Хөтөлбөрийн зорилго: Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино.

2011 оноос сумуудад мал эмнэлгийн үржлийн тасаг байгуулагдан ажиллаж  тасгийн эрхлэгчээр МЭХУлсын байцаагч Т.Тогтау, Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнээр малын их эмч М.Бирлес, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр Ж.Тамара, Жолоочор К.Беркиндолда нар ажиллаж тус тасаг нь хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн болон газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, тэдгээрийн хяналтыг давхар гүйцэтгэж ажиллав.

1998 оноос эхлэн тус суманд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний хувийн нэгжүүд байгуулагдаж 1998-200 оны хооронд нэр бүхий хувийн мал эмнэлгүүд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнд:  “Жалгызагаш “ хоршоо, эзэн Х.Бадел, “Бапия” эзэн Т.Жаших, “Дариктай” хоршоо эзэн М.Гулия, “Бугытөбе” хоршоо эзэн К.Байбатша, “Кызылсай” хоршоо эзэн Ж.Таттимбет, “Мухтар” хоршоо эзэн М.Зукира, “Хантургын” хоршоо эзэн С.Хабас, “Ризых” хоршоо эзэн С.Саулеш зэрэг 8 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дээрхи нэгжүүдэд 10 малын эмч ажиллаж нэг малын эмчид дунджаар 23,6 мянган толгой мал ногдож үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд малын гоц халдварт өвчин гараагүй тайван байлаа.

2017 онд Улсын Их Хурлын чуулганаар хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлэх ач холбогдол бүхий шинэчлэсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 сарын 08-ны өдөр соёрхон баталлаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчилснээр мал эмнэлгийн салбарын сайн засаглал хөгжиж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах ажил илүү үр дүнтэй болно. Түүнчлэн шинэ хуулиар мал эмнэлгийн албаны тогтолцоо босоо болж, мал аж ахуйн салбарт оролцогчдын үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгосон байна.  Өвчинтэй тэмцэх арга хэмжээг илүү шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, малын бүртгэл мэдээлэл мөшгих тогтолцооны асуудлуудыг ч тусгасан байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах юм.

2018 оны 6-р сарын 01-ээс Мал, амьтны эрүүл  мэндийн тухай хууль хэрэгжиж  2018 оны 10- сараас эхлэн Мал эмнэлгийн албаны тогтолцоо босоо болж, сумд Мал эмнэлгийн тасаг байгуулагдан ажиллаж Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагчаар малын их эмч С.Саулеш,   Тархвар зүйчээр малын их эмч И.Серикжан нар ажиллаж багаа. Сумын 12 багт хувийн 5 МЭҮНэгж  нийт 13 малын эмч ажиллаж байгаа. Үүнд:  1 -р багийн малын эмчээр Х.Айболат, 2-р багийн малын эмчээр П.Тиленгит, 3-р багийн малын эмчээр М.Гулия, Т.Заманбек, 4-р багийн малын эмчээр С.Хабас, 5-р багийн малын эмчээр Х.Аманбек, 6-р багийн малын эмчээр К.Байбатша, 7-р багийн малын эмчээр А.Мейрбек, 8-р багийн малын эмчээр М.Зукира, 9,12-р багийн малын эмчээр С.Бахытраймхан, 10-р багийн малын эмчээр Ж.Таттимбет, 11-р багийн малын эмчээр М.Мырзабек нар ажиллаж байгаа.

Сумын хэмжээнд нийт 270625 толгой малтай ба нэг малын эмчид дунджаар 27,0 мянган толгой мал ногдож эмчлэн сэргийлэх мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байна.

Жилд 240 мянган толгой малыг угаалга, туулга, боловсруулалтанд хамруулж,  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 11 нэр төрлийн вакцинжуулалт хийгдэж эмч нарын үйлчилгээний хөлсийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж байна.

You May Also Like