ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗЪЯ! CHALLENGE-Д НЭГДЭЖ БАЙНА.

Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж байгаа “Хуванцар савнаас татгалзъя” сошиал challenge-д аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Цэнгэл сумын Хөдөө аж ахуйн тасгийн дуудлагаар нэгдэж байна.
Челленж шаардлагын дагуу 72 цагийн дотор хийсэн ажлуудыг Bo.hhaag.gov.mn вэб сайт болон ”Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар” фейсбук пейж хуудасанд байршуулах журамтай. Үүнд Дэлүүн Сумын Хөдөө аж ахуйн тасгийн хамт олон доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно
ХХААГ-ын Хуванцар савнаас татгалзъя” аяны хүрээнд Хуванцар савны хор хөнөөлийн талаар иргэдэд “Дэлүүндіктер” цахим хуудас болон 1 дүгээр болон 2 дугаар хүүхдийн цэцэрлэгийн нийт багш, ажилтан, албан хаагч, хүүдүүдэд мэдээлэл өгч, брошур тарааж өгч ажилласан болно.
Иргэдэд хуванцар савны хэрэглээ болон хуванцар савны ангилал, хор уршигийн талаар мэдээлэл өгөх зорилгоор Засаг даргын тамгийн газрын мэдээллийн самбарт мэдээлэл байршуулав
Дэлүүн сумд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газрууд, хүнсний дэлгүүрүүдэд явж “Хуванцар савны хэрэглээ, хор уршигийн талаар мэдээлэл өгч цаашид хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалав.

You May Also Like