Малчид болон мал бүхий иргэдийн анхааралд!

Сумын нийтээрээ дагаж мөрдөх журамд 6-р сарын 20-оос өмнө зусланд гарч, малаа хөдөө гаргахаар тодорхой тусгасан байдаг ба өнөөдрөөс эхлэн комисс гарч зусланд гараагүй айл өрхүүдэд хяналт тавьж, ялангуяа бод (адуу, монгол үхэр) малаа маргаашт багтааж гаргахыг малчид болон мал бүхий иргэдэд уриалж байна. Хэрэв заасан хугацаанд гаргаагүй тохиолдолд 6-р сарын 25-нд албадан гаргах ажиллагаа эхлүүлж, зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 8.1.8 дахь заалтуудыг үндэслэн арга хэмжээ авахыг мэдэгдье! Ард иргэд маань ухамсартай хандаж, бие бие хүндэлж, хамтарч бэлчээрээ хамгаалж, зуны 2сард малаа гаргая!

You May Also Like