БОЛЗОШГҮЙ ГАМШИГ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын шадар Сайдын 2024 оны 28-р тушаалаар батлагдсан журмын дагуу Сумд Эрсдэлийн холбооны баг байгуулах, багийн гишүүдийг сургах, чадавхжуулах чиглэлээр Аймгийн Улаан загалмайн хорооны  дарга Х.Ертайгаар ахлуулсан төслийн багийн хамт олон сумд 2 өдөр ажиллалаа.  Сургалтанд сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагч, удирдах ажилтанууд  бүрэн хамрагдлаа.

Сургалтаар багаараа ажиллах, багийн гишүүдийг хэлэлцэж томилох асуудлыг шийдвэрлэж Сумын засаг даргын захирамжаар багийн гишүүдийг томилон баталгаажууллаа.

Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авах, эрсдэлийн холбооны баг бүрэлдэхүүний ажиллах хуваарь, тайван цагийн байдал, эрсдэлийн үнэлгээ тооцох аргачлал, ямар нэгэн гамшигт үед хийж гүйцэтгэх ажил үйлчилгээг тодорхойлсон сайхан сургалт болж өнгөрлөө.

Сургалтанд нийт 38 албан хаагч хамрагдлаа.

You May Also Like