ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Дэлүүн сумд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13.00 цагт Соёлын төвд зохион байгуулагдана.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Х.Бауыржан, Ниймгийн датгалын газрын дарга М.Армия болон сумын удирдлагууд бүрэн оролцолоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Эрчим хүчний сайдын зөвлөх Х.Жангабыл, аймгийн засаг даргын орлогч Х.Арман нар мэдээлэл хийж сумын иргэд болон малчдад шинээр батлагдсан хууль, дүрэм журам, салбарын бодлого, арга хэмжээ, цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өглөө.

You May Also Like