ДЭЛҮҮН СУМД ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/141 тоот захирамжаар “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах” тухай захирамж, Сумын засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/19тоот захирамжаар Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, Баян-Өлгий аймгийн Онцгой Байдлын Газрын Гамшгаас хамгаалах хяналтын байцаагчийн 59/13 тоот мэдэгдлийн дагуу ажил зохион байгуулан ажиллаж байна. Гол, нуурын мөс, цөмрөх, усны халиа, шар усны үерээс сэргийлэх,сумын хэмжээнп байгаа үерийн далан, шуудууг цэвэрлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг орон нутгийн цахим сүлжээ, багийн засаг дарга нараар дамжуулан ард иргэдэд  хүргэж ажиллав. Энэ жилийн цаг агаарын байдал тогтуун, уулархаг нутгаар цас ихтэй тул шар, усны үерийн аюулт үзэгдэл гарч болзошгүй байна.

Сумын засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/19 тоот захирамжаар “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах” тухай шийдвэр гаргуулж Сумын 12 багийн засаг дарга, Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчдыг хуваарийн дагуу 7,4,12-р багийн иргэдэд мэдээлэл хүргэж ажиллав. Чихэртэйн гол, Ганц модны голын эрэгт оршин суудаг айл өрхүүдэд заавар зөвлөгөө өгч хяналттай  ажиллаж байна. Багийн засаг дарга нар долоо хоног бүр хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэн ажиллаж байна.

2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 7 цагийн үед сумын  Шинэ айл багийн  айлуудад Чихэртэйн голын ус үерлэн ирж  гэр, хашаа, байшинд орж иргэд усанд автагдсан тохиолдол гарч тухайн үед ЗДТГазраас 1.3 сая төгрөгний зардал гарч байсан.Тухайн үед мэргэжлийн ангийн 38 албан хаагч болон тус багийн иргэд өдөр шөнөгүй ажиллаж хохирол багатай даван туулсан.

Сумын дээд талд байгаа Чихэртэйн голоос сумын төв руу татсан шуудуугийн хажууд далан босгож шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллав.

Энэ жил уулархаг нутгаар их хэмжээний цас орсон ба цаг агаарын байдлаас болж цас бүрэн хайлж дуусаагүй байна. Чихэртэйн голын усны түвшин нэмэгдсэн тул өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна.

Сумын шуурхай штабын жижүүрүүд болон Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчдад үүрэг даалгавар өгч судалгаа гаргуулан үнэлгээ хийж ажиллаж байна.

ЗДТГазраас 200л ДТ зарцуулж Ковш-50 трактороор шар усны үерийн аюулаас хамгаалах чиглэлээр шуудуугийн хажууд шинээр далан босгов.

Усны түвшин өдрөөс өдөр нэмэгдэж байгааг ард иргэдэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

 

 

You May Also Like