ГАМШГИЙН ҮЕД ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлаж үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын даргын 2024 оны 19/85 дугаартай албан бичгээр үүрэг, чиглэл ирж хэрэгжилтийг ханган ажиллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай 339, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх биелэлтийг ханган ажиллаж сумаас дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

Сумын Онцгой комиссыг хуралдуулж, хурлаар аймгийн Онцгой байдлын газраас ирсэн 2024.03.25-ны өдрийн 19/85 тоот албан бичгийг танилцуулж Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бэлтгэл ажлыг хангах, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг ханган ажиллах талаар хэлэлцүүлж холбогдох ажлуудыг хийж хэрэгжүүлэх чиглэлээр байгууллагын дарга, эрхлэгч, мэргэжлийн ангийн дарга нарт үүрэг болгон ажиллав.

Сумын Онцгой комиссын хурлаар мэргэжлийн ангийн дарга бөгөөд ЗДТГазрын дарга С.Аманкелд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339,340, 2017 оны 67 дугаар тогтоолуудыг танилцуулж мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хувцас, аранз, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр мэдээлэл өгч ажиллав.

Сумын онцгой комиссын хурал 2024.03.26-ны өдөр 11:00 цаг

  1. Сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн орон тооны штабын бүрэлдэхүүний Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бэлтгэл ажил бүрэн хангагдав.
  2. Сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Сумын Онцгой комисс, өрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, ААНэгжүүдэд мэдээлэл хүргэж, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах талаар бүх заавар журмыг танилцуулав.
  3. Сумын ЗДТГазрын төсвийн бололцоогоор сирен дохиог шиэчилж бүрэн ажиллагаатай болголоо.

Аймгийн Онцгой байдлын газрын даргын үүрэг даалгаварын дагуу 3 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт сумын гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дуугаргаж, Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, эрүүл мэндий төв, сургууль, цэцэрлэгийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дайчлан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид, сумын иргэдийг аюулгүй талбайд шилжүүлэн гаргах ажлыг зохион байгуулж ажиллав.

Сургалтаар аюулгүй газарт нүүлгэсэн сургууль, цэцэрлэгийн нийт ажилтан албан хаагч, сурагч, хүүхдүүдэд Гамшгаас хамгаалах тухай хууль, аливаа Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэн ажиллах, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдаа анхаарах асуудлын талаар Мэргэжлийн ангийн дарга С.Аманкелд мэдээлэл хүргэж, улмаар сумын засаг дарга бөгөөд Сумын Онцгой комиссын дарга Б.Серикбол цугларсан ард иргэд болон нийт төрийн албан хаагч нарт Улсын хэмжээнд нэгэн зэрэг явагдаж буй Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, иргэдийн бэлэн байдлыг шалгах дадлага сургалтын ач холбогдол, иргэн бүрийн оролцоо, үүрэг хариуцлагын талаар мэдээлэл тавьж цаашдаа анхаарах асуудлын талаар дурдав.

Байгууллага бүр Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд төсвийн 1%-ийг захиран зарцуулж мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хувцас, аранз, хэрэглэх хүнс, нийгмийн асуудлыг шийдэж ажиллах талаар байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг даалгавар өгч ажиллав.

Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг бүрэн шалгаж гарсан алдаа дутагдлыг газар дээр нь арилган ажиллав.

ЗДТГазрын мэргэжлийн ангийн багаж хэрэгсэл, мэргэжлийн ангийн албан хаагч нар

Сумын Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид, болон бусад байгууллагын албан хаагчид гамшгийн аюулгүйн дохио дуугарахад өөрийн байгууллагын гадаа талбайд гарч аюулгүй байдлаа ханган ажиллаа. Үүнд нийт 380 орчим албан хаагчид гадаа талбайд гарч дуут дохиогоор аюулгүй байдлаа ханган ажиллаа. Хийсэн ажлын видео бичлэгийг ОБГазрын холбогдох ажилтануудад хүргүүлэх болно.

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19/85 дугаар албан бичгээр өгөгдсөн үүргийн хэрэгжилтийг ханган ажилласан болно. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт, цагийн байдал, хэвийн явагдаж дууссан болохыг илгэлээ.

Сумын Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид, болон бусад байгууллагын албан хаагчид гамшгийн аюулгүйн дохио дуугарахад өөрийн байгууллагын гадаа талбайд гарч аюулгүй байдлаа ханган ажиллаа. Үүнд нийт 380 орчим албан хаагчид гадаа талбайд гарч дуут дохиогоор аюулгүй байдлаа ханган ажиллаа. Хийсэн ажлын видео бичлэгийг ОБГазрын холбогдох ажилтануудад хүргүүлэх болно.

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19/85 дугаар албан бичгээр өгөгдсөн үүргийн хэрэгжилтийг ханган ажилласан болно. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт, цагийн байдал, хэвийн явагдаж дууссан болно.

 

 

You May Also Like