НАУРЫЗЫН БАЯРААР ҮНДЭСНИЙ ОНЦЛОГЫГ ХАРУУЛСАН АСТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Наурыз-2024 баярын төлөвлөгөөний дагуу Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд АСТ зохион байгуулагдлаа.
Үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүгээрээ бахархах үзэл төлөвшүүлэн сурталчлах чиглэлээр ЗДТГазар Соёлын төвтэй хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд дараах байгууллагууд оролцож
 Сумын ЗДТГазар
 ЕБ-ын 1 дүгээр сургууль
 Хүүхдийн 1,2,3 дугаар цэцэрлэгүүд
 Эрүүл мэндийн төвийн багууд идэвхтэй оролцолоо.
1-р байр Эрүүл мэндийн төвийн баг шалгарч Өргөмжлөл, 300.0 мянган төгрөг
2-р байр 1-р цэцэрлэгийн баг шалгарч Өргөмжлөл, 250.0 мянган төгрөг
3-р байр 2-р цэцэрлэгийн баг шалгарч Өргөмжлөл, 200.0 мянган төгрөг
Тусгай байр ЗДТГазрын баг, 1-р сургууль, 3-р цэцэрлэгийн багууд тус тус шалгарч үзэгч олон түмнийг баярлуулсан урлагийн тоглолт болж өнгөрлөө.
Урлагийн үзлэгт амжилттай оролцсон нийт оролцогч нарт эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсег ерөөе!

You May Also Like