ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Сумын засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу “Наурыз 2024” баярыг тохиолдуулан сум орон нутагт үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээ үнэлүүлсэн төрийн албан хаагч, Мал аж ахуйн салбар, ХАА-н салбарын ажиллагсдад оны хөдөлмөрийн аваргуудын шагналыг ИТХурлын дарга М.Абужалел, Засаг дарга Б.Серикбол, Засаг даргын орлогч У. Аялбек, ЗДТГазрын дарга С.Аманкелд нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Баярыг тохиолдуулан хүүхдүүдийн дунд зохион явуулсан тэмцээний шагналыг гардууллаа.
Баярын нээлтийн үеэр ИТХурлын дарга М. Абужалел, Засаг дарга Б.Серикбол, орлогч У. Аялбек, ЗДТГазрын дарга С. Аманкелд нар ард иргэдэд 2023онд хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан ололт амжилт, ахиц дэвшил, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, өвөлжилтийн байдлын талаар товч мэдээлэл хийлээ.
Нийт шагнуулсан иргэддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

You May Also Like