ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр 11:00цагт Засаг даргын зөвлөлийн хурал болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Улсын хэмжээнд гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага сургуулийн бэлтгэл ажил, мөн 2024оны 3дугаар сарын 28-ны өдрийн орон нутгийн цагаар 15:00цагт аюулын дохиог дуугаргаж дадлагын сургуулийг зохион байгуулах ажлыг мэргэжлийн ангийн бүх албан хаагч, байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.
2.Аймгийн тэжээлийн аюулгүй нөөцөөс олгосон 64тн хорголжин хивэгийг мал тоолуулсан өрх бүрт, Малын тоо, толгойн албан татварыг 3дугаар сарын 25-наас өмнө төлсөн төлсөн малчин болон мал бүхий иргэдэд тусдаа хуваарийн дагуу үнэ төлбөргүй тэжээл олгох.
3.Засаг даргын зөвлөлийн гишүүдийн цаг ашиглалт, хуралд оролцох, хариуцлагын асуудалыг дээшлүүлэх.
4.Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах.
5.Сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдыг сургалтанд хамруулах, судалгааг гаргах.
5.Хорогдсон малын сэг зэмийг ариутгаж устгах болон цаг үеийн бусад асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
6. Зарим төрийн байгууллагуудын бүтэц, орон тоонд тулгарсан асуудлуудыг тус тус хэлэлцэв.

You May Also Like