ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/35 тоот захирамжаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.
Суманд байгаль орчны гэмт хэрэг зөрчил гаргахаас сэргийлэх, агнахыг хориглосон амьтаныг хууль бусар агнах, тээвэрлэх, байгалийн голомтот болон мал амьтаны гоц халдварт өвчин гарах, халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох улсын байцаагч, цагдаа нарт үүрэг болгосон.
Өнгөрсөн жил 5-р багийн нутаг дэвсгэрээс тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
12 багийн засаг дарга нарт үүрэг даалгавар өгч ард иргэдийг зөв мэдээллээр ханган ажиллаж байна.

You May Also Like