“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “ЦАХИМ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих, Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх “Цахимд хэвшье” уриан дор “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ өнөөдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн нэгдсэн хурал Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Нээлтийн хуралд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар/цахимаар/, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Монголын программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан болон аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцож байна.
“Цахимд хэвшье” аяны нээлтийн нэгдсэн хурлыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн 13 төрийн байгууллагын 52 үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний и-Монголиа нэгдсэн системд холбож, 2024 онд 145 гаруй үйлчилгээг и-Монголиа нэгдсэн системд нэвтрүүлэх дахин загварчлал хийгдсэн. Аймгийн хэмжээнд нийт Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны “И-Ар-ПИ” цахим системийг ашиглаж байгаа бөгөөд төрийн албан бичиг солилцоог цахимаар явуулж байна. Өнөөдрийн байдлаар “И-Ар-ПИ” системд 38 байгууллагын албан хаагчид ашиглаж байгаа нь байгууллагын дотоод удирдлагын системийн ашиглалтыг 40 хувьд хүргэж, цахимаар албан бичиг солилцон, төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардлыг тодорхой хувиар бууруулж, үйл ажиллагааг цахимжуулан ажиллаж байна.” Гэлээ.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар мэндчилгээ дэвшүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцууллаа.
Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдлын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед танилцуулга мэдээлэл хийж байна.
“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “ЦАХИМ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих, Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх “Цахимд хэвшье” уриан дор “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ өнөөдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж, нээлтийн нэгдсэн хурал Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн хурлын танхимд эхэллээ.
Нээлтийн хуралд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар/цахимаар/, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Монголын программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан болон аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцож байна.
“Цахимд хэвшье” аяны нээлтийн нэгдсэн хурлыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн 13 төрийн байгууллагын 52 үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний И-Монголиа нэгдсэн системд холбож, 2024 онд 145 гаруй үйлчилгээг И-Монголиа нэгдсэн системд нэвтрүүлэх дахин загварчлал хийгдсэн. Аймгийн хэмжээнд нийт Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны “Erp” цахим системийг ашиглаж байгаа бөгөөд төрийн албан бичиг солилцоог цахимаар явуулж байна. Өнөөдрийн байдлаар “Erp” системд 40 гаруй байгууллагын ашиглаж байгаа нь цахимаар албан бичиг солилцон, төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардлыг тодорхой хувиар бууруулж, үйл ажиллагааг цахимжуулан ажиллаж байна.” гэлээ.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар мэндчилгээ дэвшүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцууллаа.
Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдлын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед танилцуулга мэдээлэл хийлээ.  Тус сумаас И монголиа оператор хариуцсан ажилтан С.Еркинбек уг сургалтанд хамрагдаж байна.

You May Also Like