АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАВ

Ажлын хүрээнд сумын удирдлага, байгаль орчны асуудал хариуцсан албан хаагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын санхүүжилтээр хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, усны нөөцийн хамгаалалт, хог хаягдлын менежмент, ойн хамгаалал болон ойжуулалтын ажлын хэрэгжилттэй танилцлаа.
Мөн уулзалтын үеэр байгаль орчны хамгаалал, нөөцийн зүй зохистой ашиглалт, хог хаягдлын цэгийн менежментийг сайжруулах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like