АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XVIII ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр /2023.12.04/ 11:00 цагт эхэллээ. Хуралдаанд 31 төлөөлөгч оролцож, хурлын ирц 81.5 хувьтай оролцож байна. Мөн хуралдаанд сумдын Засаг дарга нар, газар, нэгжийн удирдлагууд болон сумын удирдлагууд бүрэн оролцов. ИТХурлын ээлжит хуралдаанд сумын засаг дарга Б.Серикбол, ИТХурлын төлөөлөгч М.Нурсауле нар оролцолоо.
Ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн батлав.
– Аймгийн ИТХ-ын даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
– Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийн талаар
– 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцүүлэн батлуулах тухай
– Шинэ сургууль, цэцэрлэг байгуулах тухай
– Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
– 2024 онд ойгоос бэлтгэх түлээний модны дээд хязгаар тогтоох тухай
– “Суат” ХХК-ний ажилтнуудын цалин хөлсний нийтлэг жишгийг тогтоох тухай
Дэлүүн сумаас сонгогдсон ИТХурлын төлөөлөгч М.Нурсауле 2024 онд тус сумд 320.0 сая төгрөгний  хөрөнгө оруулалтуупыг шийдвэрлүүллээ.
Үүнд: 1.  Боловсролын салбарт багшийн ширээ, сурагчийн ширээ сандал худалдан авахад 60.0 сая төгрөг
2. 1,2,3 дугаар цэцэрлэгт зөөлөн эдлэл худалдан авахад 30.0 сая
3. Дотуур байрны хатуу зөөлөн эдлэл 40.0 сая төгрөг
4. Хуучин эмнэлгийн блокны засварын ажил 170.0 сая төгрөг
5. 6-р багт гүний худаг гаргах ажилд 20.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг тус тус баталсан байна.

You May Also Like