Аймгийн Мал Эмнэлгийн газраас УМЭАЦТ лабораторид явуулсан дээж шинжилгээгээр шүлхий өвчин биш болохыг баталгаажуулсан хариуг хүлээн авлаа.


Дэлүүн сумын 2 дугаар багийн “Хаг” гэдэг газарт үхэр өвчилж, малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн МЭГ-аас томиглогдсон ажлын хэсэг 2 дугаар сарын 28-наас эхлэн өвчилсөн малыг тусгаарлан багийн малын эмчийн хяналтад авах, сэжигтэй бүсийн малчин айлуудаар явж, тандалт судалгаа авах, хариуцлагын гэрээ байгуулах, сэрэмжлүүлэх зөвөлгөө өгөх болон хүн, мал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, явуулын пост, хөдөлгөөнт эргүүл гаргуулах арга хэмжээ авч ажиллаа. Аймгийн Мал Эмнэлгийн газраас УМЭАЦТ лабораторид явуулсан дээж шинжилгээгээр шүлхий өвчин биш болохыг баталгаажуулсан хариуг хүлээн авсан.

Previous article

Next article

You May Also Like