АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ДЭД ХУРАНДАА З.АЗАТ ДЭЛҮҮН СУМД АЖИЛЛАВ

Аймгийн онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат даргаар ахлуулсан ажлын хэсэг Дэлүүн сумд ажиллаж буцлаа. Тус сумын өвөлжилтийн бэлэн байдал, бэлтгэсэн тэжээлийн нөөц, Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЗДТГазрын дарга С.Аманкелд тус сумын хэмжээнд 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг товч тайлагнаж  Малын тоо, толгойн албан татварын орлогын бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.  2023.12.08-ний өдрийн байдлаар 52.0 сая төгрөгний татварын орлогыг төрийн сангийн дансанд төвлөрүүлж үүний 40.0 сая төгрөгөөр 27.7тн хорголжин хивэг, 1380 боодол өвс нийлүүлж тэжээлийн нөөц бүрдүүлснийг танилцуулав.

ЗДТГазраас 2023 онд Эрэн хайх, аврах бүлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах чиглэлээр бүлгийн байрны барилгыг нэгдсэн халаалтанд холбож өгсөн ба 2024 оны төсвийн  жилд хөрөнгө оруулалтаар тэжээлийн фондод тавцан, камер суурилуулах ажилд 8.0 сая , аврах бүлэгт тоног төхөөрөмж авахад 4.0 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх тооцоо судалгааг ИТХурлын хуралдаанд оруулж буйг ажлын хэсэгт танилцууллаа.

З.Азат дарга эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагаагаа дэмжин ажиллах, тэжээлийн нөөцөө нэмж бүрдүүлэх талаар үүрэг даалгавар өгч ажиллав. Эрэн хайх, аврах бүлгийн даргаар томилогдох цагаасаа эхлэн санаачилгатай ажилласаг Г.Алтангэрэл аймгийн төвд шилжиж оронд нь Р.Салтанат томилогдсоныг танилцуулав.

Шинэ ажилд томилогдсон Г.Алтангэрэл, Р.Салтанат нарт  ажлын өндөр амжилт хүсэн ерөөе…

You May Also Like