2025 оны 5 сарын 8-ны өдөр Дэлүүн сумын 1, 2-р багийн Иргэдийн Нийтийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Абужалел, Засаг даргын орлогч Б.Сауле, сумын Төсвийн ерөнхий нягтлан бодогч А.Семейхан, Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Сагдат, сумын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Б.Аймарал, Х.Актохын нар оролцож, иргэдэд сумын хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллалаа.
Мөн 1-р багаас багийн Засаг дарга С.Бахытбек тэргүүтэй нийт 38 иргэн, 2-р багаас багийн Засаг дарга А.Зулпхар тэргүүтэй нийт 34 иргэн Иргэдийн Нийтийн хуралд идэвхтэй оролцлоо.




