Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Дэлүүн суманд ажиллалаа.
Ажлын хүрээнд сумын төрийн байгууллагуудын албан хаагчдад зориулан стандарт, хэмжил зүй, бүтээгдэхүүн болон хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ач холбогдол, лабораторийн үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, стандартын хэрэглээ болон хяналтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллав.
Түүнчлэн ажлын хэсэг эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, шатахуун түгээгүүр, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээнд ашиглагдаж буй хэмжих хэрэгслүүдэд хяналт, шалгалт, баталгаажуулалт хийж, илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ авч гэрчилгээ олгосон байна.
Энэхүү ажил нь орон нутгийн байгууллагуудын хэмжил зүйн найдвартай байдлыг хангах, иргэдийн аюулгүй, чанартай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, стандартын хэрэгжилтийг бэхжүүлэх зорилготой байв.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




