“БҮРГЭДИЙН БАЯР-2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Хөх сэрх ТХЗахиргааны санаачилгаар “Бүргэдийн баяр-2025” арга хэмжээг дөрөв дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа. Баярын нээлийн үйл ажиллагаанд Сумын Засаг дарга М. Авужалел, Тусгай хамгаалалтын захиргааны дарга Х. Сандигүл, Ахлах мэргэжилтэн Н. Елик, гадаад улсаас ирсэн зоочид төлөөлөгчид оролцолоо.
Засаг дарга М. Авужалел баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зоочид төлөөлөгчдөд Казах түмний Наурыз баярын мэндчилгээг дэвшүүлж, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнийг дагаж ажлын байр бий болгох, өв соёлоо сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахаа илэрхийллээ!
Уг арга хэмжээнд нутгийн иргэд маш идэвхтэй оролцолоо.
Хөх сэрт ТХзахиргааны хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэе!

You May Also Like