Дэлүүн сумын засаг дарга А. Нурбек улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг УИХ-ын гишүүд Х. Баделхан, Т. Аубакир нарт уламжлан танилцуулж, ирэх оны төсөвт суулгахаар дараах ажлуудын зураг төсвийг гаргуулж шийдвэрлүүлэн ажиллалаа.

1.Сумын төвийн засмал зам 2.5км (гэрэлтүүлэг, явган хүний замтай)
2.Ганц модны (хар усны) бетон гүүр
3.Сумын төвд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга
4.1 дүгээр сургуулийн 150 хүүхдийн дотуур байрны барилга
2019оноос хойш Дэлүүн сумд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ хийгдээгүй байсан ба 2023онд бүхэл бүтэн 4 том бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр энэхүү шийдвэрлүүлсэн явдалд ард иргэд болон сумын хөдөлмөрч олны өмнөөс сумын засаг дарга А.Нурбект болон УИХ-ын гишүүн Х. Баделхан, Т. Аубакир нарт баярлаж талархсанаа илэрхийлье! Мөн сумын төвийн цахилгааны асуудлаар (зип кабель) холбогдох яамд хүсэлт хүргүүлж, сумд шинээр баригдаж байгаа соёлын төвийн дотоод тоног төхөөрөмж, тохижилтыг Соёлын яамд уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудыг таатай орчинд суралцан хүмүүжих нөхцөлөөр ханган, мөн дэд бүтцийн хөгжлийн шинэ үеийг сумандаа хэрэгжүүлэх эхлэл үүгээр тавигдав.

You May Also Like