Дэлүүн сумын ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайлан

Дэлүүн сумын хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайлан

2021.12.22

  1. 2020 онд хяналтанд авсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 1-г хяналтанд авч тохирсон ажил зохион байгуулан ажиццлласан. Нийт 1 зорилтын биелэлтийг гаргасан. Нэгдсэн  дүнгээр биелэлт нь 70 хувьтай байна. Засгийн Газрын тогтоол шийдвэрийн хүрээнд нийт 26  тогтоолыг хяналтанд авсан ба 31 заалтын биелэлтийг гаргасан. Үүнд  бүрэн хэрэгжсэн 18, хэрэгжих шатанд байгаа 5, хэрэгжихгүй байгаа 3 заалт байна. Биелэлт нь 86,1 хувьтай байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хүрээнд 1-г хяналтанд авч биелэлтийг гаргахад бүрэн хэрэгжсэн 1 байна. Биелэлт нь 100 хувьтай байна. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт нэгдсэн дүнгээр 77.2 хувьтай болно.

  1. Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт

Нийт хяналтанд авсан заалтын тоо 82 ба үүнээс бүрэн хэрэгжсэн нь 43, хэрэгжих шатанд байгаа нь 19, хэрэгжихгүй байгаа нь 9 байна. Хэрэгжихгүй байгаа заалтууд нь Газар тариаланг дэмжих цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэх нийгмийн хандлага, соёлыг бий болгох соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, “Нэг сум-нэг брэнд” хөдөлгөөнийг өрнүүлж, аймгийн брэнд бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, Сумдыг мал угаах суурин болон явуулын ваннтай болгох, сумдын  мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарыг  малын өвчний алсын дуудлагад  явах  унаатай болгох зэрэг залтууд хэрэгжихгүй байна. Нэгдсэн дүнгээр биелэлт нь 76,9 хувьтай байна.

  1. Сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт

Нийт хяналтанд авсан заалтын тоо 129 ба үүнээс бүрэн хэрэгжсэн нь 97, хэрэгжих шатанд байгаа 30, хэрэгжихгүй байгаа 2 байна. Хэрэгжихгүй байгаа заалтууд нь: Азийн хөгжлийн банкны төслөөр сумын төвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж эхлэх, Улсын бүртгэгчийн өрөөнд хувилагч төхөөрөмж олгох ажлууд болно. Нэгдсэн дүнгээр хэрэгжилт нь 88,2  хувьтай байна.

  1. Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт

Нийт 23 чиглэлээр 135 заалтаар гэрээ байгуулсан ба бүрэн хэрэгжсэн нь 93, хэрэгжих шатанд байгаа 41, хэрэгжихгүй байгаа 2 байна. Үүнд: Үр бордоо ургамал хамгааллын бодис, трактор техник авах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, зоорь барих ажлыг дэмжиж орон нутгийн сангаас тусламж үзүүлэх, “Нэг сум-нэг бренд” хөдөлгөөнийг өрнүүлж аймгийн бренд бүтээгдэхүүнийг бий болгох ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх заалтууд хэрэгжихгүй байна. Нэгдсэн дүнгээр биелэлт нь 87.4 хувьтай байна.

  1. 5. Өргөдөл, санал гомдлын шийдвэрлэлтийн тайлан

Нийт 253 өргөдөл ирсэнээс шийдвэрлэж хариу өгсөн нь 251 , бусад байгууллагуудад шилжсэн 1 , хугацаа нь болоогүй 1, хугацаа хэтэрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, санал, гомдол байхгүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт нь 99,2   хувьтай  байна. Үүнд Ажил эрхлэлттэй холбоотой 115, Газрын харилцаатай холбоотой 107, Эд материал, санхүүгийн дэмжлэг хүссэн 10, Нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой 7,  Бусад асуудлаар 14 байна.

  1. Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн үнэлгээ

Байгууллагын ил тод байдлыг 1.Үйл ажиллагааны ил тод байдал, 2.Хүний нөөцийн ил тод байдал гэсэн хоёр шалгуур үзүүлэлтээр үнэлгээг нь гаргасан. Нэгдсэн дүнгээр хэрэгжилт нь 98 хувьтай байна.

  1. Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгах хангах хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт.

Уг зорилтыг хүний нөөцийг чадавхжуулах болон албан хаагчдын нийгмийн баталгааг хангах гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжилтийг гаргасан. ЗДТГ-ын албан хаагчид нийт сургалт, семинар зөвөлгөөнд 23 удаа оролцсон. Мэргэжилтэнгүүд тухай бүрт цахим болон онлайн сургалтанд хамрагдаж байна. Албан хаагчдын нийгмийн асуудалд 9650,0 төгрөг зарцуулан ажилласан.

  1. Сумын Засаг даргын батламжийн 2020 оны биелэлтийг 8 зорилтын хүрээнд гаргасан байгаа. Биелэлт нь 100 хувьтай байна.

 

 

  1. Аймгийн хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Нийт хяналтанд авсан заалтын тоо 47 ба үүнээс бүрэн хэрэгжсэн нь 34, хэрэгжих шатанд байгаа 11, хэрэгжихгүй байгаа 2 байна. Хэрэгжихгүй байгаа заалтууд нь: Байгалийн унаган төрхөө хадгалсан газрын орон нутгийн тусгай хамгаалалтад авах, Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлууд болно.  Нэгдсэн дүнгээр хэрэгжилт нь 89,1  хувьтай байна.

 

You May Also Like