ДЭЛҮҮН СУМЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУМААС ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын “2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-нд тусгагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг сумаас хүргэх ажлын хүрээнд уг бүртгэлийн үйлчилгээг Дэлүүн сумаас эхлэн үзүүлж эхэллээ.
Иймд тус сумын болон зэргэлдээ сумын иргэн, аж ахуйн нэгжүүд аймгийн төвийг зорин ирэх шаардлагагүй болж төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран сумаас авах боломжтой болж байна.
Улсын бүртгэгч С. Рысбай танд ажлын амжилт хүсье!

You May Also Like