Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар “Наурызын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх, тэжээлийн аюулгүй нөөцөд байгаа өвс, тэжээлийг хуваарилах, Эрүүл мэнд, ар гэрийн шалтгаантай зарим иргэдийн хүсэлтийг авч хэлэлцэлээ.
Хурлаар дараах шийдвэрүүд гарлаа.
Үүнд:
1. Наурыз баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдож доорх хөтөлбөрийн дагуу “Наурыз баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.
НАУРЫЗ БАЯРЫН ХӨТӨЛБӨР
2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.00 цагаас: “Бүргэдчдийн баяр”
/ Ганц модны аманд/ Зохион байгуулах байгууллага: Хөх сэрх УТХГХЗахиргаа
2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
10:00 цагаас: Үндэсний ёс заншил, онцлогийг харуулсан параад
Ерөнхий боловсролын сургуулийн НУЗАН /Түйелі көш/
БУЗАН /Қыз қуар/
1-р цэцэрлэг – /Бала бесікке салу/
2-р цэцэрлэг – /Келін түсіру/
3-р цэцэрлэг – /Ұзату/
ИТХ, ЗДТГ – /Айтыс/
Уяачдын холбоо – /Көкпар/
Соёлын төв – /Алты бақан/
Цаг уурын байгууллага – /Тұсау кесер/
Эрүүл мэндийн төв – /Бүркітпен аң аулау/
Болашах бага сургууль – /Теңге ілу/
Таван салаа бага сургууль – /Жарапазан/
12-р баг, 9-р баг – /Тұрмыстық мәдениет/
/Төрийн байгууллагуудыг өгөгдсөн чиглэлийн дагуу идэвх, санаачилгаатай, жигд хувцаслан, бэлтгэлээ ханган оролцсон байдлыг харгалзан байр эзлүүлэн шагнан урамшуулах болно/
1-р байр өргөмжлөл, 200.000₮ 2-р байр өргөмжлөл, 150.000₮ 3-р байр өргөмжлөл, 100.000₮ Тусгай байр өргөмжлөл, 50.000₮
/Шагнах байгууллага Засаг даргын Тамгын газар/
11:00 цагаас: Казахын үндэсний идээний дээж “НАУРЫЗ КӨЖЕ” бэлтгэх
Сумын ЗДТГазар
Соёлын төв
Эрүүл мэндийн төв
Хөх сэрхийн УТХЗахиргаа дээрх дөрвөн байгууллага
/ Соёлын төвд /
ЕБ-ын 1,2,3 дугаар сургуулиуд
/1 дүгээр сургуулийн зааланд /
15:00 цагаас: Баярын нээлтийн үйл ажиллагаа /Шагнал гардуулах ёслол/
15:30 цагаас Баярын тоглолт /Соёлын төвд/ Зохион байгуулах байгууллага Соёлын төвийн албан хаагчид
БАЯРЫН КОМИСС
2. Нэр бүхий 21 иргэнд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 9.9 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр болов.
3. Тэжээлийн нөөцөд байгаа 44.4 тн хивэг, 41.2 тн өвсийг татвар төлсөн мал бүхий болон малчин иргэдэд татварын байцаагч, багийн засаг дарга нарын хүсэлтээр хуваарилахаар болов.




