ИТХ-ын даргын мэндчилгээ

            Мэдээллийн технологийн гайхамшигт ололт, амжилтын баталгаа болсон дэлхийн сүлжээ, веб хуудасаар дамжуулан  Алтай нутаг, Улс эх орон, тив дэлхийтэй харилцах таатай агшын бүрдэж байгааг  тохиолдуулан эрхэм хүндэт танд Дэлүүн сумын ИТХ-ын дарга миний бие өөрийн болон Дэлүүн нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.

            Эрхэм та Дэлүүн нутгийн минь  хүн зоны амьдрал, түүх соёл, ёс заншил байгаль цаг уурын онцлог, сумын төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалтай энэ хуудаснаас аялан танилцаж, багагүй мэдээлэл авна гэдэгт итгэл төгс байна.

            Дэлүүн суман маань 1938 онд байгуулагдаж тэр үеэс хойш өдгөө хүртэл 84 гаруй жилийн  түүхээ бүтээж, өнөөдөр тус сум 8000 хүн амтай, 271000 толгой малтай. МАА-гаа түшиглэн, өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй Монгол улсын хөгжлийн томоохон сумуудын нэг болж хөгжиж байна.

            Манай сумын нийт хөдөлмөрчид, ажлын албаны хамт олон,Монгол улсын хууль тогтоомжийг чанд сахин, ажил алба нэр төртэй, үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай авч явахыг гол зорилго болгож, хөдөлмөрч хүн ардынхаа  Хөдөлмөр зүтгэлээр сумаа хөгжүүлэх зорилгоо эрмэлзэлтэй ажиллаж байна.

            Эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж амьдрал тань элбэг дэлбэг, хангуулан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Дэлүүн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга

Мубаракын Авужалел