МӨНГӨН ӨВӨЛ–2026” МӨСНИЙ БАЯР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагаан сарын баярыг тохиолдуулан сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу өвлийн спортыг дэмжих, иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Мөсний баяр” өргөн дэлгэр, амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтэд ИТХ-ын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел, Засаг даргын орлогч Б.Сауле Засаг даргын Тамгын газрын дарга С.Аманкелд болон төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
ИТХ-ын дарга Ж.Ербол нээлтийн үеэр баярын мэндчилгээ дэвшүүлж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Засаг дарга М.Авужалел энэхүү арга хэмжээг иргэд, хүүхэд багачуудыг цэвэр агаарт амарч, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буйг дурдлаа.
Мөн алс холоос хүрэлцэн ирсэн Засатвын хамт олон, 2-р сургуулийн ажилтан албан хаагчид, ард иргэд, зохион байгуулагчид болон дэмжигчдэд гүн талархал илэрхийллээ.
Мөн төрийн байгууллагууд үндэсний хувцастай, жигдрэлтэйгээр бэлтгэсэн бүжгийн үзүүлбэрээ толилуулж, баярын уур амьсгалыг улам бүр нэмэгдүүллээ.
Тэмцээний шагнал гардуулах ёслол Соёлын төвд зохион байгуулагдаж, шилдэг баг, тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан алдаршууллаа. Ёслолын дараа цэнгэн бүжиг болж, иргэд залуус идэвхтэй оролцон нэгэн үдшийг хөгжил баяслаар дүүрэн өнгөрүүлэв.
🏆 ТЭМЦЭЭНИЙ ДҮН
🛷 Чарга – Бага анги
🥇 1-р байр – Ж.Бахберген
🥈 2-р байр – М.Нуржанат
🥉 3-р байр – Т.Айжулдыз
⛸️ Тэшүүр – Дунд анги
🥇 1-р байр – С.Нурислам
🥈 2-р байр – Н.Азамат
🥉 3-р байр – Б.Перхад
🤼 Сумо – Эр
🥇 1-р байр – Р.Салтанат
🥈 2-р байр – З.Ербахыт
🥉 3-р байр – Т.Тилекберген
🤼‍♀️ Сумо – Эм
🥇 1-р байр – Ө.Хундыз
🥈 2-р байр – С.Марал
🥉 3-р байр – А.Нургүл
🎯 Шагайн харваа
🥇 1-р байр – Нурбек
🥈 2-р байр – Рита
🥉 3-р байр – Лхагва-Очир
🏹 Сурын харваа
🥇 1-р байр – Б.Саулетхан
🥈 2-р байр – Мырзабек
🥉 3-р байр – Т.Нуржанат
🪢 Олс таталт
🥇 1-р байр – 1 дүгээр сургууль
🥈 2-р байр – ЭМТ
🥉 3-р байр – 11В анги
⚽ Хөл бөмбөг
🥇 1-р байр – А.Алишер ахлагчтай баг
🥈 2-р байр – Н.Нурбек ахлагчтай баг
🥉 3-р байр – Эрэн хайх, аврах бүлэг
👏 Нийт оролцогчид, баг тамирчдадаа халуун баяр хүргэе!
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан комисс, хамтран ажилласан байгууллага, дэмжигчид болон оролцсон нийт иргэд, тамирчиддаа халуун талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
Next article

You May Also Like