НАУРЫЗ-2025 БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үндэсний онцлогийг агуулсан парад 11:00 цагт Төрийн байгууллага, Хөх сэрх уяачдын холбоо, 9,12 дугаар багийн иргэдийн оролцоогоор өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Хөтөлбөрийн дагуу Сумын ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хөх сэрхийн нурууны УТХгазар, 1,2,3 дугаар сургуулийн хамт олон Үндэсний идээний дээж болсон “Наурыз көже”-г бэлтгэж олон нийтэд хүндэтгэл үзүүлсэн сайхан арга хэмжээ зохион байгуулагдлаа. Баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт ард иргэд, төрийн байгууллагын албан хаагч, хүүхэд багачуудад баярласнаа илэрхийлж Наурызын баярын мэндийг дахин дэвшүүлье.

You May Also Like